ЗДТГазрын үйл ажиллагаа


Image

АНУ-ын Энхтайваны корпусын 30 жилийн ой энэ онд тохиож буй. Энхтайваны корпус өнгөрсөн хугацаанд Булган аймагт 55 сайн дурын ажилтанг илгээж, боловсролын байгууллага нийгмийн хөгжил эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн юм. Өнөөдөр Булган аймагт Монгол дахь ЭТК-ны орон нутаг хариуцсан захирал Ким Мансарэй тэргүүтэй ажлын хэсэг айлчилж нутгийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж байна.

Уулзалтанд Аймгийн засаг дарга Б. Ариун-эрдэнэ болоод орон нутгийн удирдлагууд, боловсролын газар ерөнхий боловсролын сургуулийн захирал нар оролцож цаашдын хамтын ажиллагааны талаар санал, мэдээлэл солилцож байна.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх