Цаг үеийн мэдээ


Image

“ТАВАН ЦЭГ” БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БУЛГАН АЙМАГТ ХҮЛЭЭН АВЧ АМЖИЛТ ХҮСЛЭЭ

Эх орныхоо баруун хязгаараас зүүн хязгаар хүртэлх гүйлтийг амжилттай гүйцэтгэсэн “Таван цэг” багийнхан 06 дугаар сарын 04-ний энэ өдрөөс Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон, Эрдэнэт хот, Булган сум, Хутаг-Өндөр сум, Мөрөн хот гэсэн чиглэлийн гүйлтээ эхлүүлсэн юм.

Гүйгчдийг Булган аймгийн төв Булган сумаар дайран гарахад АЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Наранбаяр, Цэргийн штабын төлөөлөл, аймгийн марафоны гүйгчид угтан авч, тэдэнд амжилт хүслээ.

“Таван цэг”-ийнхэн Хөвсгөл аймагт хүрмэгцээ үргэлжлүүлэн хойд захын цэг Хөвсгөл аймагт байрлах Монгол шарын даваанаас өмнөд захын цэг Өмнөговь аймгийн Орвог гашууны Бор толгой хүртэл 5 аймгийн 23 сумын нутаг дэвсгэрээр дамжин гүйхээр тооцоолсон байна.

+9

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх