Цаг үеийн мэдээ


Image

"ТӨРИЙН АЛБАНЫ СЭРГЭЛТ"- ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

"Төрийн албаны сэргэлт" албан хаагчдыг чадавхжуулах 1 өдрийн сургалтыг аймгийн Засаг даргын тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөл чиглүүлэн зохион байгуулж байна.

"Төрийн албаны сэргэлт" сургалтыг нээж Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир: Төрийн албаны бодлого төлөвлөлтийг сум, орон нутгийн үйл ажиллагаанд тусгах, нутгийн захиргааны байгууллагуудын цаг үеийн тулгамдсан асуудлууд, асуудлыг шийдвэрлэхэд байгууллагуудын оролцоо, уялдаа холбоог хангах арга замыг тодорхойлох сургалтад оролцогч сумдын Засаг дарга нар, сумдын Тамгын газрын дарга, Хууль эрхзүйн мэргэжилтэн, хэвлэл мэдээллийн ажилтан, сурталчилгаа хариуцсан албан хаагчид, мөн сумдын нийгмийн эрүүл мэндийн ажилтан албан хаагчдад амжилт хүслээ.

Төрийн албаны сэргэлт-Булганы сэргэлт

+21

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх