100 ЖИЛИЙН ТҮҮХТ I СУРГУУЛИЙН ЭРДМИЙН БАЯР БОЛЛОО
2025 онд 100 жилийн ой нь тохиож буй нэгдүгээр сургуулийн эрдмийн баярын нээлтэд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир баярын мэндчилгээ дэвшүүллээ. Бага дунд ангиа дүүргэж анги дэвшиж буй сурагчид, сургуулиа төгсөж мэргэжил эзэмшихээр бэлтгэж буй суралцагчдадаа элсэлтийн шалгалтдаа өндөр оноо авч, хүссэн сургуульдаа, сонирхсон мэргэжлээ сонгож, амьдралын уудамд жигүүр дэлгэн дүүлэн нисэж, дэлхийн олон оронд эрдэм суран эх орон, элгэн нутагтаа сэтгэлтэй, ирээдүйдээ итгэлтэй байхыг захилаа.
Зуун жилийн түүхт сургуулийн эрхэм багш нар сургуулийн ажилтан албан хаагчдад баярын мэнд хүргэж, нийт сурагчдад сурлага хөдөлмөрийн их амжилт хүслээ.
Сэтгэгдэл үлдээх