БУЛГАН АЙМАГТ БНСУ-ЫН ХУСО ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АЖИЛЛАЖ БАЙНА
Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир тэргүүтэй албаны төлөөлөгчид БНСУ-ын ХУСО их сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан орлогч захирал Ким Жон Жүгээр ахлуулсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Аймгийн Засаг даргын өнгөрсөн сард БНСУ-д хийсэн албан айлчлалын үр дүнд өнөөдөр ХУСО их сургуулийн төлөөлөгчид хүрэлцэн ирж хамтын ажиллагааны чиглэлээр 2 дахь удаагийн уулзалтыг хийж байна.
Уулзалтын үр дүнд ХУСО их сургуульд оюутан сургах, тус сургуульд суралцаж буй оюутны ар гэрээс нэг хүнийг 1 жилийн турш БНСУ-д ажиллах ажлын байранд зуучлах, багш нарын дадлагажих сургалтыг зохион байгуулах зэрэг хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Сэтгэгдэл үлдээх