ОРОН НУТГИЙН МУЗЕЙГ ШИНЭЧЛЭН ДЭГЛЭЖ БАЙНА.
Монголын Үндэсний музей нь Музейн тухай хуулийн хүрээнд улс, орон нутгийн музейг мэргэжил-арга зүйн удирдлагаар хангаж, музейн ажилтнуудыг чадавхжуулах сургалт, музейн үзүүллэг дэглэлтийг сайжруулах ажлыг Булган аймгийн музейн хамт олонтой хамтран хийж байна.
#IMD2025 Хурдацтай хөгжиж буй өнөөгийн нийгэмд орон нутгийн музей нь бүс нутгийн оршин суугчдыг соён гэгээрүүлэх, соёлын өвийг сурталчлан таниулах чухал ач холбогдолтой байгууллага болон хөгжиж байгаа билээ. Энэхүү зорилгыг манай байгууллага ханган, дэмжлэг үзүүлж музейн хөгжлийг дэмжин Булган аймгийн музейг шинэчлэн дэглэх үйл ажиллагаанд оролцон 05 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд ажиллаж байна.
Тус ажлын хэсгийг МСМАЗМТ-ийн дарга, доктор Д.Мөнхтогоо ахлан, арга зүйч М.Мөнгөнцэцэг, Г.Уугантуяа, Э.Баатаржаргал, сан хөмрөгч Д.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй Булган аймгийн музейг шинэчлэн дэглэх ажлыг амжилттай хийж байна.
Мэдээллийг Монголын Үндэсний музей / National Museum of Mongolia
Сэтгэгдэл үлдээх