"ДӨЛ" ЦЭРЭГ СПОРТЫН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНИЙ АВАРГА ТОДОРЛОО
Булган аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг "Дөл" цэрэг спортын цогцолбор тэмцээнд нийт 8 баг 90 гаруй тамирчид оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргаа тодрууллаа. Тус тэмцээний I байранд М.Адарсүрэн тасгийн захирагчтай Тэшиг сумын баг тамирчид цом, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал хүртсэн бол II байранд З.Ууганбаяр тасгийн захирагчтай Булган сумын 1-р сургуулийн баг тамирчид, мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын болзол хангалаа.
Дөл тэмцээний III байранд М.Мягмардорж тасгийн захирагчтай Сайхан сумын баг хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.
Тусгай байранд Б.Баттүшиг тасгийн захирагчтай Хутаг-Өндөр сумын баг, С.Сэргэлэнбаатар тасгийн захирагчтай Булган сумын 2-р сургуулийн баг шалгарлаа.
Дөл тэмцээнд оролцсон нийт сурагчдадаа сурлага спортын их амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх