Соёл урлаг, спорт


Image

ХОЙД БҮСИЙН СПОРТЫН НААДМЫН НЭЭЛТ БОЛЖ, ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ТЭМЦЭЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд зохион байгуулж буй Иргэдийн спортын их наадмын Хойд бүсийн тэмцээн Булган аймагт үргэлжилж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтэнд Булган аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Эрдэнэбилэг албаны бусад хүмүүстэй оролцож тэмцээнд оролцож буй сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, үндэсний бөх, үндэсний сурын харваа, шагайн харваа, шатар гэсэн 7-н төрөлд оролцож буй нийт 400 гаруй тамирчдад спортын амжилт хүслээ. Спортын наадамд аймаг орон нутагтаа ажиллаж, амьдарч байгаа, тухайн төрөлдөө цол зэрэггүй иргэд оролцож байгаагаараа онцлог юм.

Энэхүү тэмцээн нь бүс бүрийн аварга шалгаруулах тэмцээнээр үргэлжилж ирэх 6 дугаар сард Улаанбаатар хотноо шигшээ шатанд бүс бүсээс шалгарсан шилдгүүд өрсөлдөх юм.

Нийт оролцогч баг тамирчдадаа амжилт хүсье.

+11

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх