Үйл ажиллагааны ил тод байдал


Image

УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ
                2024.12.18
ТЕЗ-ийн үр дүн Хөтөлбөрийн үр дүн Төсөл, арга хэмжээ Шалгуур үзүүлэлт Хэмжих нэгж Санхүүжилт Хэрэгжилт Хувь
Санхүүжилт, сая.төг Санхүүжилтийн эх үүсвэр
  "АЛСЫН ХАРАА-2050" МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО: ЭДИЙН ЗАСАГ БҮЛГИЙН ХҮРЭЭНД:
1   1.3.2.Олон улсын худалдаанд хориг саад үүсгэдэг малын халдварт өвчнийг бууруулна.    1.3.2.1.Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнөөс сэргийлэх вакцинаар бүрэн хангах, жилд 2 удаа вакцинжуулалтад хамруулах Арга хэмжээний хэрэгжилт Хувь            1,281.7 УТ, ОНТ, малчид Жилийн эцсийн гүйцэтгэлээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд улсын төсвийн санхүүжилтээр 5 төрлийн өвчнөөс 487.2 мянган толгой мал амьтан, Орон нутгийн санхүүжилтээр 4 төрлийн өвчнөөс 794.5 мянган толгой мал, амьтан, Иргэн, аж ахуйн нэгжийн санхүүжилтээр 2 төрлийн өвчнөөс 8475 толгой мал амьтныг технологит хугацаанд хамруулж, 97.3 хувийн гүйцэтгэлтэй ажиллаа.  100
2 1.3.2.3.Мал эмнэлгийн оношилгооны лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх Шинэчилсэн лаборатори Тоо            2,500.0 УТ Мал эмнэлгийн оношилгооны лабораторийн барилгыг шинээр байгуулахаар зураг төсвийг боловсруулж, хөрөнгө оруулалтыг судалж байна.  30
3 2.1.Хөрөнгө оруулалт хийх,  бизнесийн үйл ажиллагаа эрхлэх таатай орчныг бүрдүүлнэ.     2.1.1.1.Хөрөнгө оруулалт хийх, бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд төрөөс зөвшөөрөл авахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, мэдээ мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх цогц үйлчилгээг үзүүлэх  -  -     Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжийн 200 хүсэлтийг судалж, Төрийн үйлчилгээний хүсэлтийн мэдүүлэг e-business.mn хаягаа 47 хүсэлтийг цахимаар шийдвэрлэж,  аймгийн Засаг даргын 13 удаагийн захирамжаар 198 цэгт тусгай зөвшөөрлийг холбогдох хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэж олгосон байна. Хутаг-Өндөр, Тэшиг сумдын худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд Зөвшөөрлийн тухай хууль, Ил тод байдлын тухай хууль зэрэг холбогдох эрх зүйн сургалтыг зохион байгуулсан. 100
4 2.2.Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.   2.2.1.4.Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг хялбаршуулж, нэмэгдүүлэх Олгосон тусгай зөвшөөрөл Тоо - - Ашигт малтмал, газрын тосны газраас ашигт малтмалын хайгуулын талбайг сонгон шалгаруулалтаар зарлахтай холбоотой мэдэгдэл ирээгүй болно. 100
5    
2.4.1.Соёлын бүтээлч үйлдвэрлэ-лийг нэмэгдүүлнэ.
2.4.1.1.Соёлын бүтээлч үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт татаж, контентын үйлдвэрлэлийг бизнесийн эргэлтэд оруулах арга хэмжээ хэрэгжүүлэх Орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ Сая.төг УТ-94.5 сая төгрөг

ОНТ-405.9 сая төгрөг
УТ, ОНТ Соёлын нөөц орон зайд тулгуурласан соёлын аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр Монголын Үндэсний Олон нийтийн телевизтэй хамтран “Нэрмэл архи” “Ингэт толгойн хүн чулуу” сэдэвт Монгол өв соёлын цуврал нэвтрүүлгийг олон нийтэд хүргэлээ. Мөн Тэшиг сумын онцлог, соёлыг харуулсан “Эргэх дөрвөн цаг”  нэвтрүүлэг бэлтгэж тус нэвтрүүлэгт 3 өвлөн уламжлагч оролцож орон нутгийн онцлог, өв, түүх соёлын дурсгалт газрын талаар мэдээллийг хүргэлээ.    Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид жуулчдад зориулсан Брэнд тоглолт бэлтгэж соёлын 7 байгууллага 11 жуулчны баазтай хамтран ажиллаж 2200 гаруй хүнд үндэсний өв соёлоо сурталчиллаа. Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн, үзэсгэлэн, бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийг алдаршуулах контент, өдөрлөг, тайлбарт тоглолт, Орон нутгийн түүх соёлын дурсгалт газруудыг сурталчлах аялал, Олон Улс, Улс, бүс, орон нутгийн чанартай үзэсгэлэн, арга хэмжээнүүдэд 90 гаруй соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийг оролцуулж үйл ажиллагааг дэмжин ажиллаж 7 сумын Соёлын төв 14 Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчидтэй хамтран сургалт зохион байгуулж 460 хүн хамрууллаа. Дээрх арга хэмжээнүүдийн хүрээнд өвлөн уламжлагчид 75.5 сая төгрөгийн орлого олсон байна. Хөгжимт жүжгийн театр бүжгийн 3, дууны 7 уран бүтээлийг шинэчлэн, Рашаант сумын Соёлын төв 3 дууны уран бүтээлийг дүрсжүүлэн,  Бугат сумын Соёлын төв  2 дууны уран бүтээлийг шинэчилж тус тус олны хүртээл болголоо.  100
6   2.4.2.Соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.  2.4.2.3.Соёлын баримтат өвийн бүртгэлийн ажлыг эрчимжүүлж, хадгалалт хамгаалалтын байдлыг сайжруулах Шинээр бүртгэсэн баримтат өв Тоо - - 5 сумын нутаг дэвсгэрт орших 6 сүм хийдэд хадгалагдаж буй 29 ширхэг бурхан шашны эд өлгийн зүйл баримтат өв, 5 сумын  8 иргэнд хадгалагдаж буй  21 ширхэг баримтат өвийг тус тус бүртгэлд хамруулсан.  100
7 2.5.Чөлөөт бүсүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, хөрөнгө оруулалт татна. 2.5.1.Чөлөөт бүсүүдийн инженерийн дэд бүтцийг хөгжүүлнэ. 2.5.1.1.Бүсийн болон аймаг, сумын доторх цахилгаан хангамжийн өргөтгөлийн ажлыг үргэлжлүүлэх  Барилгын ажлын гүйцэтгэл Хувь 1.031.000.000 УТ Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Булган аймгийн Могод сумын 0,4кВ-ын 16 км, 6кВ-ын 300 метр, Дашинчилэн сумын 160кВ АТП, 10кВ-ын 1,6 км, 0,4 кВ-ын 300 метр,  Баян-Агт сумдын 0,4 кВ-ын 3 км ЦДАШ-ын шинэчлэлийн ажлууд дуусч, Эрчим хүчний  сайдын А/277, A/285 тушаалаар улсын комисс томилогдон хүлээн авч, ашиглалтанд оруулсан.
Хутаг-Өндөр, Тэшиг сумдын чиглэлийн 71 км урт 35кВ-ын ЦДАШ-ын шинэчлэлийн ажил дуусаагүй тул 2025 онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.
90
  "АЛСЫН ХАРАА-2050" МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО: ХҮНИЙ ХӨГЖИЛ БҮЛГИЙН ХҮРЭЭНД:
8   3.1.4. Ерөнхий боловсролын сургалтын орчны стандарт үзүүлэлтүү-дийг дээшлүүлнэ. 3.1.4.1.Ерөнхий боловсролын сургуулийн барилга барих Ашиглалтад орох сургууль Тоо 13725.8 УТХО Улсын төсвийн 6947.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян-агт сумын 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил, 5078.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сайхан сумын 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, 1700.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баяннуур сумын 120 хүүхдийн суудалтай сургуулийн өргөтгөлийн барилгын ажил эхлээд явж байна. Дээрх 3 сургуулийн барилга 2026 онд ашиглалтанд өгөхөөр төлөвлөгдөөд байна. 50
9  3.1. Боловсролын салбарын чанар, хүртээмжийг сайжруулна. Ерөнхий боловсролын сургалтын орчны стандарт үзүүлэлтүү-дийг дээшлүүлнэ. 3.1.4.2.Спорт заал барих Ашиглалтад орох спорт заал Тоо 477.3 ОНТ Нийтийн биеийн тамирыг дэмжих орчныг бий болгох зорилгоор Биеийн тамир, спортын газрын Б заалны  их засварын ажлын үлдэгдэл санхүүжилт 70.0 сая төгрөгийг шийдвэрлэж, гадна засварын ажлыг орон нутгийн төсвийн 19.3 сая төгрөгөөр “Гурван уулын хишиг” ХХК-тай  гэрээ байгуулан, ажлын гүйцэтгэлийг 100 хувь хүлээн авсан. Мөн орон нутгийн төсвийн 388.0 сая төгрөгөөр  Дашинчилэн сумын сургуулийн биеийн тамирын талбай байгуулах ажлыг  “Баян өндөр булаг” ХХК-тай гэрээ байгуулан, ажлын гүйцэтгэлийг 100 хувь хүлээн авч ажиллаа. 90
10 3.1.4.3.Дотуур байр барих Ашиглалтад орох дотуур байр Тоо 10748.7 УТХО Улсын төсвийн 3512.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дашинчилэн сумын 150 ортой дотуур байрны барилгын ажлын явц 90 хувьтай, 3892.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хутаг-Өндөр сумын 150 ортой дотуур байрны барилгын ажлын явц 90 хувьтай, 3343.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хангал сумын Хялганат тосгоны 150 ортой дотуур байрны барилгын явж 10 хувьтай явагдаж байна. Дашинчилэн, Хутаг-Өндөр сумын дотуур байрны барилга 2025 онд, Хялганат тосгоны дотуур байрны барилга 2026 онд ашиглалтанд өгнө. 70
12 3.1.4.5.Сургуулийн ариун цэврийн байгууламжийг стандартын шаардлагад нийцүүлэн  Шаардлага хангасан ариун цэврийн байгуулам-жаар хангах цэцэрлэг, сургууль, дотуур байр Тоо 1304.0 УТХО Улсын төсвийн 1304.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ сумын Атар багийн хичээлийн байр, Булган сумын 1-р сургуулийн дотуур байр, Хутаг-Өндөр сумын Хантай, Уньт багийн хичээлийн байрны ариун цэврийн байгууламжийн ажил 50 хувьтай явагдаж байна. 50
13 3.1.4.6.Үдийн хоол үйлдвэрлэлийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах Хоол үйлдвэрлэл, үйлчил-гээний стандартын шаардлага хангасан сургуулийн хувь Хувь 0   MNS 7005 : 2023 ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ДОТУУР БАЙР, ЦЭЦЭРЛЭГИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИХ ШААРДЛАГА стандартын шаардлагыг Дашинчилэн, Хутаг-Өндөр сумдын сургууль хангаад байна. 50
14 3.1.4.7.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн  цэцэрлэг, сургуульд тэгш хамрагдах орчин нөхцөлийг бүрдүүлэх Суралцахуйн түгээмэл загвар бүрдсэн цэцэрлэг, сургууль Тоо     Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцахуйн түгээмэл загвар, тэгш хамрагдах орчин нөхцөлийг 2 сургууль, 1 цэцэрлэг бүрдүүлсэн. 30
15 3.1.5. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын орчны стандартын шаардлага хангасан цэцэрлэгийн тоог нэмэгдүүлнэ. 3.1.5.1.Цэцэрлэгийн барилга барих Ашиглалтад орох цэцэрлэг Тоо 7333.2 УТХО Улсын төсвийн 4900.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Булган сумын 280 ортой 4-р цэцэрлэгийн барилгын ажил дуусган, үйл ажиллагаа нь явагдаж байна. Мөн 2433.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Рашаант сумын 75 ортой  цэцэрлэгийн барилгын ажил 50 хувьтай байна.   100
  Хөгжлийн бэрхшээл-тэй хүүхдийн цэцэрлэг Тоо 2904.7 УТХО Улсын төсвийн 2904.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 60 ортой тусгай хэрэгцээт хүүхдийн яслийн барилгын ажил 50 хувьтай байна. 50
16 3.2.Нийгмийн баталгааг сайжруулна. 3.2.1. Тэтгэврийн насны хүн амын нийгмийн баталгааг дээшлүүлнэ. 3.2.1.1.Нийгмийн даатгалын шударга тогтолцоонд шилжүүлэх Тэтгэвэрийн нэмэгдэл  Хувь 90,300.00 НДС 2024 оны 04 сарын 01-ний өдрөөс бүрэн тэтгэврийн доод хэмжээг 550.0-650.0 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 440.0-540.0 мянган төгрөг болгож, 100.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. 2024 оны жилийн эцсийн байдлаар 12633 иргэнд 99.3 тэр бум төгрөгийн тэтгэвэр олгосон.  100
17 3.2.2. Зорилтот бүлгийн нийгмийн баталгааг дээшлүүлнэ. 3.2.2.1.Зорилтот бүлгийг зөв тодорхойлж, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх Тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл Хувь 10,300.00 НХС 2024 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн халамжийн сангаас олгож буй тэтгэврийн хэмжээг 15 хувь, тэтгэмжийн хэмжээг 14 хувиар тус тус нэмэгдүүлж, 1038 иргэнд 3.8 тэр бум төгрөгийн тэтгэвэр, 3920 иргэнд 6.5 тэр бум төгрөгийн тэтгэмжийг олгосон. 100
18
3.3.Өвчлөл, нас баралтыг бууруулна.
3.3.3. Нийтийн биеийн тамир, спортын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ. 3.3.3.2.Дотоодын болон олон улсын  тэмцээн, наадам зохион байгуулах Зохион байгуулсан тэмцээн уралдаан Тоо 52.6 ОНТ 2024 онд Улс, бүсийн чанартай 3 төрлийн уралдаан тэмцээнийг зохион байгуулан орон нутгийн төсвөөс 52.6 сая төгрөг зарцууллаа. Тухайлбал: Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Г.Баатар агсны нэрэмжит өсвөрийн цанын улсын аварга шалгаруулах тэмцээнд 15 багийн 126 тамирчин, Самбо бөхийн олон улсын хэмжээний мастер, дасгалжуулагч Н.Мөнхөө агсны нэрэмжит самбо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 32 багийн 420 гаруй тамирчид өрсөлдсөн. 100
19 3.3.3.3.Биеийн тамир спортын байгууламж, талбай, тоног төхөөрөмжөөр хангах  Шинээр байгуулсан талбай Тоо 477.3 ОНТ Нийтийн биеийн тамирыг дэмжих орчныг бий болгох зорилгоор Биеийн тамир, спортын газрын Б заалны  их засварын ажлын үлдэгдэл санхүүжилт 70.0 сая төгрөгийг шийдвэрлэж, гадна засварын ажлыг орон нутгийн төсвийн 19.3 сая төгрөгөөр “Гурван уулын хишиг” ХХК-тай  гэрээ байгуулан, ажлын гүйцэтгэлийг 100 хувь хүлээн авсан. Мөн орон нутгийн төсвийн 388.0 сая төгрөгөөр  Дашинчилэн сумын сургуулийн биеийн тамирын талбай байгуулах ажлыг  “Баян өндөр булаг” ХХК-тай гэрээ байгуулан, ажлын гүйцэтгэлийг 100 хувь хүлээн авч ажиллаа. 90
  "АЛСЫН ХАРАА-2050" МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО: БҮС, ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ БҮЛГИЙН ХҮРЭЭНД:
20 4.1.Жуулчдад зориулсан бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлнэ.   4.1.1.3.Тусгай бүсийг аялал жуулчлалын тусгай сонирхлын нөөц, байршлын давуу талд тулгуурлан байгуулах Байгуулагдсан тусгай бүс Тоо               410.0  ОНТ  Хойд бүс буюу эко-аялал, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүсэд "1 жуулчинд - 1хонь" арга хэмжээг зохион байгуулан хэрэгжүүлж, гадаадын 20 инфлүүнсэр хундан цагаан хоньтой болоод буцлаа. Төвийн бүс буюу амралт, эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүсэд 217 амралт, жуулчны баазууд үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Урд бүс буюу түүх соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх бүсэд "Хангинахын шугуйн шагайн тойром-2024", "Айраг фестиваль-2024" үндэсний эвент арга хэмжээг зохион байгуулснаар 17,000 гаруй аялагчид үзэж сонирхсон байна. Манай аймагт зорин ирсэн болон дайран өнгөрсөн жуулчдын тоог Цагдаагийн газартай хамтран сар бүр гаргаж, Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлэн ажиллаж байна. Энэ онд дайран өнгөрсөн болон зорин ирсэн гадаадын 11620, дотоодын 128100 аялагчид тоон мэдээлэл гараад байна.  100
21 4.3.Аялал жуулчлалын бүс нутгийн авто замын дэд бүтцийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ. 4.3.1.Аялал жуулчлалын авто замын сүлжээг нэмэгдүүлнэ.   4.3.1.6.Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг сум чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл, 31.08 км /Булган, Хишиг-Өндөр сум/ Барилгын ажлын гүйцэтгэл Хувь           15,518.8 УТ Рэс ХХК компаний гүйцэтгэж байгаа Орхон-Хишиг-Өндөр чиглэлийн 31,08 км  авто замын нийт ажлын гүйцэтгэл 73% хүрсэн. Асфальтбетон хучилт 12 км замд хийгдсэн. 2025 онд бүрэн ашиглалтад орно. 70
22 4.3.1.7.Булган-Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн 133.7 км хатуу хучилттай авто замын төгсгөл 67.8 км Барилгын ажлын гүйцэтгэл Хувь            6,687.1 УТ 2024 онд Гурванбулаг-Хишиг-Өндөр чиглэлийн 8.6 км авто замд улсын төсөвт 6.6 тэрбум төгрөг тусгагдаж гүйцэтгэгчээр Идэр ширэгү ХХК шалгаран нийт ажлын гүйцэтгэл 40% хувь байна.Энэ онд төлөвлөсөн ажлын 80% хийгдсэн. 2025 онд бүрэн ашиглалтад орно. 90
  Хэрэгжилтийн дундаж хувь 80

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх