Цаг үеийн мэдээ


Image

МОНГОЛ УЛСАД СТАТИСТИКИЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

Монгол улсад Статистикийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярыг Булган аймагт тэмдэглэн өнгөрүүлж байна. Ойн хуралд аймгийн удирдлагууд болон Үндэсний статистикийн хорооны төлөөлөгчид, аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн хамт олон, төсөв төрийн сангийн мэргэжилтнүүд, багийн дарга нар оролцлоо.

Түүхт 100 жилийн ойн босгон дээр хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн статистикчид, төсөв төрийн сангийн мэргэжилтнүүд, багийн дарга нарт аймгийн удирдлагууд Засгийн газар, аймгийн шагнал болон 100 жилийн ойн медалиар шагнасныг гардуулан өгч, баяр хүргэлээ.

Монгол Улсын статистикийн салбар нь үүсэл, хөгжлийн хувьд өнө эртний уламжлалтай, ууган салбаруудын нэг билээ. Түүх сөхвөл, Хүннү гүрний үед хүн ам, цэрэг эрс, малын тоотой холбоотой олон баримт түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдгаас харахад Монголчууд бүртгэл статистикийн талаар анхны мэдэгдэхүүнтэй төдийгүй хүн ам, малаа жил бүр тодорхой хугацаанд тоолдог, статистикийг амьдрал ахуйдаа хэрэглэдэг байжээ.

Монгол улсад 1924 онд анхны Засгийн газар байгуулагдахад дотоод яамны бүтцэд тоо, бүртгэлийн алба байгуулагдаж ирсэн тэр цагт статистикийн байгууллагын үндэс суурь бий болсон түүхтэй.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх