“ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ҮЕ ШАТ” ИЛТГЭЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Бүгд Найрамдах Улс тунхагласны баяр”, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойн хүрээнд аймгийн ИТХ, АЗДТГ хамтран “Үндсэн хуулийн үзэл баримтлал, үе шат” илтгэлийг зохион байгууллаа. Монголын улс төрч, дипломатч, түүхч, доктор Ё.Отгонбаяр “Үндсэн хуулийн үзэл баримтлал, үе шат” илтгэл, Үйлчилгээний Гавьяат ажилтан,Төрийн ахмад удирдах ажилтан, Доктор профессор Ц.Дагвадаш "Шинэ Үндсэн хуулийн хүрээнд Орон нутгийн удирдлагын шинэ тогтолцоо төлөвшиж буй асуудалд" илтгэлийг тус тус тавилаа.
Арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ш.Насандулам, аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах болон төрийн албан хаагчид оролцож анхдугаар болон шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал, онцлог, хэрхэн хэрэгжүүлсэн тухай түүхийн болон өнөөгийн нөхцөл байдлын тухай сонслоо.
Та бүхэнд Улс тунхагласны ойн баярын мэнд хүргэе.
Сэтгэгдэл үлдээх