Цаг үеийн мэдээ


Image

ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

🇲🇳Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ой 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 22 дахь удаагаа зохион байгуулагдаж буй "МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ"-ын үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.

🇲🇳Андгай өргөх ёслолд аймгийн ИТХ-ын дарга Ш.Насандулам, Засаг дарга Д.Пүрэв-Очир, Засаг даргын орлогч О.Ундрах нар оролцож, Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхдүүддээ баяр хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээг өргөн дэвшүүлсэн юм. Мөн аймгийн Засаг дарга иргэний андгай өргөж буй хүүхдүүдэд Монгол улсын Үндсэн хуулийн тухай илтгэл тавьсан.

🇲🇳Энэхүү үйл ажиллагаа нь өсвөр үе, залуучуудыг түүх соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор 16 нас хүрч Монгол Улсын иргэний үнэмлэх авч буй сурагчдыг алдаршуулан, “Иргэний андгай” өргүүлэн, иргэний үнэмлэхийг батламжийн хамт гардуулдаг уламжлалтай.

🇲🇳Иргэний андгай өргөх ёслолд Булган сумын ерөнхий боловсролын сургууль, СДС-ийн 16 настнуудын төлөөлөл болох 60 хүүхэд “Иргэний андгай” өргөн иргэний үнэмлэх, батламжаа гардан авлаа.

🇲🇳ТА БҮХЭНДЭЭ УЛС ТУНХАГЛАСНЫ ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.

+26

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх