Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг "Зүүн түрүү" халаалтын нэгдсэн төв, дулааны шугам сүлжээний шав тавих ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Шав тавих ёслолд аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Булган сумын Засаг даргын орлогч Д.Оюунгэрэл, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаатар болон холбогдох албаны мэргэжилтнүүд, багийн иргэд оролцлоо.
"Зүүн түрүү" халаалтын нэгдсэн төв, дулаан, цэвэр усны шугам сүлжээний ажлыг концессын гэрээгээр "Долоон бар" ХХК гүйцэтгэх бөгөөд тус компанийн захирал Ч.Жаргалсайхан 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дуусгаж Политенхикийн коллеж, зүүн түрүүний айл өрх, аж ахуйн нэгжид халаалтаа өгнө хэмээн танилцуулсан юм.
Цаашид төвлөрсөн шугам сүлжээ ашиглалтад орсноор барилгын болон хөдөө аж ахуйн жижиг дунд үйлдвэр, 240 хүүхдийн бага сургууль, 6 блок таваас найман давхар нийтийн орон сууц, ариутгах татуургын төвлөрсөн инженерийн шугам сүлжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх эхний алхам болж байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх