АЙМГИЙН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН ЧИГЛЭЛЭЭР 2023 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Орхон сумын 10 ортой Эрүүл мэндийн төв, Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Орхон сумын орон сууцны гадна инженерийн шугам сүлжээ, Хутаг-Өндөр сумын төвийн Үерийн хамгаалалтын байгууламж С-3, 4 зэрэг ажиллуудын улсын комисс ашиглалтад оруулсан шинээр эхэлсэн болон он дамнаж буй Дашинчилэн сумын 150 хүүхдийн дотуур байр, Хутаг-Өндөр сумын 120 хүүхдийн цэцэрлэгийн барилга, 150 хүүхдийн дотуур байр, Булган сумын 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга, Бугат сумын 240 хүний суудалтай соёлын төвийн барилга. Орхон сумын Түүхий эдийн захын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, Хишиг-Өндөр сумын Соёлын төвийн барилгын засвар үргэлжилж байна.
Хутаг-Өндөр сумын үерын суваг, Орхон 10 ортой ЭМТ барилга.
Дүгнэлт. Дэд бүтцийн салбарт төлөвлөсөн арга хэмжээг зорилтод түвшинд хүргэж үр дүнтэй хэрэгжүүлсэн.
Цаашид тухайн онд төлөвлөсөн 13 төсөл арга хэмжээг цаг тухайнд нь чанартай гүйцэтгүүлж, зорилтод түвшинд хүргэж, ашиглалтад оруулах чиглэлээр хяналтыг сайжруулан ажиллана.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг ариун цэврийн байгууламж болгох ажил 2023 онд хичээлийн 7 байр үүнд:(Баян-Агт 1, Дашинчилэн 2, Орхон 1, Сайхан 1, Хишиг-Өндөр 2), дотуур байрны 6 үүнд:(Баян-Агт 2, Орхон 1, Сайхан 2, Хишиг-Өндөр 1), сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 5 үүнд:(Баян-Агт 1, Бугат 1, Дашинчилэн 1, Сайхан 1, Хишиг-Өндөр 1), нийт боловсролын салбарын 18 объектыг стандартын шаардлагад нийцсэн ариун цэврийн өрөөтэй болгох ажлыг улсын төсвийн 1045.0 төгрөгөөр хийж, ашиглалтад оруулсан. хэрэгжиж ашиглалтад орууллаа.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт
Аймгийн хэмжээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2023 онд 57 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаагаас улсын төсвөөс 17 төсөл арга хэмжээ үүнээс он намнасан 17, барилга байгууламж 10, барилга 7. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 40 төсөл арга хэмжээ байгаагаас шинээр 35 барилга байгууламж, засвар шинэчлэлтийн 5 арга хэмжээ хэрэгжиж байгаагаас 34 төсөл арга хэмжээ ашиглалтад орж 6 ажил он дамнан хэрэгжиж байна.
Булган сумын нийтийн эзэмшлын орон сууцны Баяннуур сумын соёлын төвийн завсар
фасадын засвар Булган сумын нийтийн биеийн тамирын талбайн тохижилт.
Хангал сумын 75 хүүхдийн цэцэрлэгийн Хялганат тосгоны 6 айлын төрийн албан
барилга хаагчдын орон сууц
Булган аймгийн төв, Булган сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Франц улсын "Эжис" ХХК туслан гүйцэтгэгч Монгол улсын “Сонголт Дизайн” ХХК хамтран боловсруулж байна. ТТ-9591 МОН Ногоон хот төлөвлөлт хүрээнд уг хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, аймгийн ИТХ-ын 2022 оны 1 дүгээр улирлын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж, хот байгуулалтын цахим системд оруулан 2023 онд ерөнхий төлөвлөгөөг үндэслэж 165 иргэн, 10 аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, хугацаа сунгах асуудлыг шийдвэрлэсэн. Мөн 4 барилгад архитектур төлөвлөлтийн даалгавар олгож иргэн, аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлэн хэрэгжүүлэн ажиллаж байна.
Дүгнэлт. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт арга хэмжээ үр дүнтэй хэрэгжсэн
Аймгийн хөгжлийн 2023 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилт
Хутаг-Өндөр сумын Соёлын төвийн барилгын засварыг орон нутгийн төсвийн 225.0 сая төгрөгөөр "Хурмастын хүлэг" ХХК, Сайхан сумын Соёлын төвийн их засварын ажлыг орон нутгийн төсвийн 100.0 сая төгрөгөөр "Алистконстракшин" ХХК хийж гүйцэтгэлээ.
Булган сумын Соёлын ордны их засварын ажил орон нутгийн төсвийн 150.0 сая төгрөгөөр "Хөх сэрхийн мандал" ХХК, Аймгийн Музейн барилгын их засварын ажлыг орон нутгийн төсвийн 120.0 сая төгрөгөөр "Ланд" ХХК, Бугат сумын 240 хүний суудалтай Соёлын төвийн барилгын барилга угсралтын ажил 200.0 сая төгрөгөөр бүрэн хийгдэж дууссан. Аймгийн Төв номын сан болон Бүрэгхангай сумын соёлын төвийн шинэ барилгын ажлыг эхлүүлэх 2.7 тэрбум төгрөгийг 2024 оны Улсын төсөвт тусгууллаа. Бүрэгхангай суманд цэвэр усны даралтад цамхаг барих 2-р шатны ажлыг 2023 онд орон нутгийн төсвийн 400.0 сая төгрөгөөр "Эрин гүрэн" ХХК гүйцэтгэж, ашиглалтад оруулсан. Орхон сумын цэвэр усны даралтад цамхагийн 2-р шатны ажлыг 2023 онд орон нутгийн төсвийн 200.0 сая төгрөгөөр "Сайхан хульж" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 100.0 хувьтай дууссан байна.
Хутаг-Өндөр сумын соёлын төвийн засвар Хангал сумын цэвэр усны даралтат цамхаг
Бүс, орон нутгийн хөгжлийн бодлого
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 82,305 тэрбум төгрөгийн 6 төсөл арга хэмжээ 2023 онд үргэлжлэн хийгдэж байгаа бөгөөд энэ онд Хутаг-Өндөр сумын төвийн үерийн хамгаалалтын далан сувгийн угсралтын ажлын гүйцэтгэгчээр "Хангилцаг" ХХК шалгаран 4279.5 сая төгрөгөөр гэрээ байгуулан 2022 онд ажлыг эхлүүлсэн. 2023 онд С-4 суваг, ус тосох байгууламжийн ажлыг гүйцэтгэж, 11 дүгээр сарын 7-нд улсын комисст хүлээлгэн өгсөн. Хялганат-Хангал-Эрдэнэт чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил нийт 4 багц бөгөөд Хялганат доторх 10 км авто замыг "Увт инвэст" ХХК, Хялганат тосгоны Сэлэнгэ голын гүүрнээс Хангал сумын гүүр хүртэлх 22.3 км авто замыг "Замын бетум" ХХК, "Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газрын "Сэлэнгэ" амралт болон "Олимп" амралт хүртэлх 10 км зам, мөн гүүр далангийн ажлыг "Жавхлант харгуй" ХХК, Хангал сумын гүүрнээс Орхон аймгийн 3 замын уулзвар хүртэлх 30 км авто замын ажлыг "Хурдны зам" ХХК гүйцэтгэж ашиглалтад оруулсан бөгөөд улсын төсвөөс 58800.0 сая төгрөгийг гүйцэтгэлд зарцуулсан. Ингэснээр Хялганат-Хангал-Эрдэнэт чиглэлийн 53.6 км авто зам хатуу хучилттай болсон. Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг сум чиглэлийн 99.7 км хатуу хучилттай авто замын ажлын үргэлжлэл 31.8 км хатуу хучилттай авто замыг “Рэс” ХХК 2022 оноос гүйцэтгэж эхэлсэн бөгөөд Зам, тээврийн хөгжлийн яамтай 29.8 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Замын ажлын явц 30.0 хувьтай байна. Хишиг-Өндөр сумаас Гурванбулаг сум хүртэлх 67.9 км хатуу хучилттай авто замын ажилд 2024 оны улсын төсөвт 43.6 тэрбум төгрөг төлөвлөгдсөн. Сайхан сумын төвийн үерийн хамгаалалтын далангийн ажлын гүйцэтгэгчээр "Хайдро проект" ХХК шалгаран 2020 онд 426.7 сая төгрөгөөр гэрээ байгуулан ажлыг эхлүүлсэн. Ажлын гүйцэтгэл 70 хувьтай явагдаж байх үед үер буусны улмаас ажлын тоо хэмжээнд өөрчлөлт орж, Барилга, хот байгуулалтын яаманд нэмэлт санхүүжилтийн асуудлаар хандсан бөгөөд тус яамнаас нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэж, орон нутагт эрхийг шилжүүлснээр "Хайдро проект" компани үргэлжлүүлэн гүйцэтгэхээр нэмэлт гэрээ байгуулан ажил эхэлсэн боловч мөн 2022 оны 7, 8 дугаар сард орсон аадар борооны улмаас дахин үер бууж суваг эвдэгдсэн. Улсын хэмжээнд цементний хомсдол үнийн хөөрөгдлөөс шалтгаалж ажил 2023 онд үргэлжлэхээр болж дахин он дамнасан боловч үлдэгдэл хөрөнгө татагдаж, 2024 онд үлдэгдэл 80.0 сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлүүлэхээр Барилга, хот байгуулалтын яаманд санал хүргүүлсэн.
Орон нутгийн төсвийн 2,687,0 сая төгрөгөөр Баяннуур суманд орон нутгийн төсвийн 257.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Цац эрчис" ХХК шалгаран Өлзийт багт 167 ширхэг төмөр бетонон тулгууртай СИБ кабель ашиглалтад орууллаа. Мөн гэр хорооллын хүчдэлийг сайжруулах үүднээс 10/04 кВт-ын дэд станц шинээр барьж, ашиглалтад оруулсан. Сайхан сумын төвд хоногт 50 м.куб ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийг 691.0 сая төгрөгөөр гүйцэтгэж, 11 дүгээр сарын 15-нд ашиглалтад хүлээлгэж өгсөн. 2023 онд Булган сумын 6-р баг Д хэсэгт амины орон сууцны гадна дулаан, цэвэр хэрэглээний халуун ус, ариутгах татуургын шугамын ажлыг 600.0 сая төгрөгөөр гүйцэтгэсэн. Эдгээр төслүүд амжилттай хэрэгжиж аймаг, сумын төвийн айл өрхүүд эрүүл, ая тухтай орчин нөхцөлд ажиллаж амьдрах нөхцөл бүрдээд байна. Бүрэгхангай суманд цэвэр усны даралтад цамхаг барих 2-р шатны ажлыг 2023 онд орон нутгийн төсвийн 400.0 сая төгрөгөөр "Эрин гүрэн" ХХК гүйцэтгэж, ашиглалтад оруулсан. Орхон сумын цэвэр усны даралтад цамхагийн 2-р шатны ажлыг 2023 онд орон нутгийн төсвийн 200.0 сая төгрөгөөр "Сайхан хульж" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 90.0 хувьтай явагдаж байна. Хангал сумын цэвэр усны даралтат цамхагийн 2-р шатны ажилд 240.0 сая төгрөг тусган "Тэнгэр хишиг" ХХК гэрээ байгуулаад байна. Сэлэнгэ сумын төвийн цэвэр усан сангийн даралтат цамхагийг шинээр барихаар аймгийн байгаль хамгаалах сангаас 149.0 сая төгрөг тусгаж, ажлын гүйцэтгэгчээр "Баатар шүтээн уул" ХХК шалгаран гэрээ байгуулаад байна. Тэшиг суманд 2022 онд аймгийн орон нутгийн төсвийн 50.0 сая төгрөгөөр 2 айлын орон сууцны барилгыг засварлаж ашиглалтад оруулсан. Хутаг-Өндөр сумын төвд 2 айлын орон сууцны барилгыг орон нутгийн төсвийн 110.0 сая төгрөгөөр "Бугат ариг" ХХК гүйцэтгэсэн. Хангал сумын Хялганат тосгонд төрийн албан хаагчдын 6 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг 420.0 сая төгрөгөөр "Эрдэнэс эко-үүр" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 2023 оны 12 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Сайхан сумын төвд төрийн албан хаагчийн 4 айлын орон сууцны барилга угсарлтын ажлыг орон нутгийн төсвийн 280.0 сая төгрөгөөр "Баганадант" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 2023 оны 12 дугаар сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тус төслүүд бүрэн хэрэгжсэнээр орон нутагт ажиллаж буй залуу төрийн албан хаагчдыг тохилог орон сууцаар ханган, тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах нөхцөл бүрдэн
ХУРААНГУЙ
Аймгийн хэмжээнд Улсын төсвийн 37,600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 17 төсөл хэрэгжиж үүнээс 5 барилга байгууламжийг улсын комисс байнгын ашиглалтад оруулж 12 төсөл арга хэмжээ он дамнан хэрэгжиж байна. Орон нутгийн 8,171 сая төгрөгөөр 40 төсөл хэмжээ хэрэгжиж үүнээс 34 төсөл арга хэмжээг улсын комисс байнгын ашиглалтад оруулж, 6 төсөл арга хэмжээ он дамнан хэрэгжиж байна.
Сэтгэгдэл үлдээх