Бүтээн байгуулалт


Газрын харилцааны чиглэлээр 2023 оны 3 сард хийсэн товч мэдээлэл

Газар зохион байгуулалтын чиглэлээр

“Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим систем”-д 16 сумдын ИТХ-ын тогтоолоор батлагдсан 3647 нэгж талбарын 121798.7 га газрыг  2023 оны газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системд баталгаажуулсан. 3-р сарын байдлаар 177 иргэн, хуулийн этгээдэд 115.53 га газрыг эзэмшүүлсэн байна.

 

Газрын төлбөр, үнэлгээний чиглэлээр:

2023 оны 03-р сарын 24-ны байдлаар  аймгийн хэмжээнд газрын төлбөрт 21502 хүчинтэй гэрээнээс 21137 нэгж талбарын газарт газрын төлбөрийн ногдуулалт хийж 17562 нэгж талбарын газарт нэхэмжлэл үүсч 81,7 %,  мэдээллийн санд бүртгэлтэй өмчлөлийн нийт 14098 хүчинтэй гэрэээнд 13273 нэгж талбарт татварын ногдуулалт үүсгэн 10834 нэгж талбарт нэхэмжлэл үүсгэн 76,8 %-тай тус тус Татварын хэлтэст шилжүүллээ.

2023 оны 03-р сард Хишиг-Өндөр сум -11, Тэшиг сум 9, Баян-агт сум 8, Сэлэнгэ 3, Дашинчилэн 7, Булган сум 7, Рашаант суманд 7 нийт 53 нэгж талбарын дуудлага худалдааг газрын биржэд болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын сайтад болон орон нутгийн сайтад тус тус зарлан мэдээлсэн. Одоогоор 3-р сард аймгийн төрийн санд 123460.0 мянган төгрөг төвлөрсөн дүнтэй байна.

Хилийн цэсийн маргааны чиглэлээр:

Аймгийн Засаг даргын 2023 оны А/122 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баян-Агт, Хутаг-Өндөр сумын маргаан үүсгээд буй хилийн цэсийн орчимд маргааныг шийдвэрлэх ажлыг гүйцэтгэлээ. Уг ажлын хүрээнд дараах ажлуудыг гүйцэтгэлээ.

 

 

БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ:

Рашаант суманд “Сод хан трэйвел” ХХК –ийн ХААН буузны өргөтгөлийн барилга угсралтын ажил, “Интер стандарт нефьт” ХХК –ийн сод ШТС –н барилгуудад улсын комисс ажиллуулсан.

  

  

 

АЗДТГ-ЫН ХБТХОХ

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх