Бүтээн байгуулалт


Газар зохион байгуулалтын чиглэлээр

“Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим систем”-д 16 сумдын ИТХ-ын тогтоолоор батлагдсан 45 арга хэмжээний 3339 нэгж талбарын 121726 га газрыг  2023 оны газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системд бүртгэн ажилласан.

Булган аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг 2023-2034 оны хоорон хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж, аймгийн Засаг даргаар батлууллаа.

Газрын төлбөр, татварын чиглэлээр

“Газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” аймгийн ИТХ-ын 2022 оны 12 дугаар сарын 03-ны XII/XXII тогтоол батлагдаж Хууль зүй дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 6078 дугаарт бүртгүүлж, кадастрын мэдээллийн санд 22039 нэгж талбарын газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж, төлбөрийг хураах үйл ажиллагааг эхлүүлээ.

Бугат сум 9 нэгж талбар, Сэлэнгэ сум 6 нэгж талбар, Хангал сум 2 нэгж талбарын газруудын газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг газрын цахим биржийн программ хангамжийн /mle.mn/ дагуу зохион байгуулахаар зарласан.

Геодези, зураг зүйн чиглэлээр

Гурванбулаг, Хишиг-Өндөр сумын хилийн заагт орших өвөлжөө хаваржааны маргааныг холбогдох сумын Засаг дарга нар болон сумын газрын даамал, иргэдийн төлөөллөлийг оролцуулан газар дээр нь ажиллаж Гурванбулаг сумын нутаг дэсвгэр болохыг тогтоож, зөрчлийг арилгалаа.

.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх