Бүтээн байгуулалт


Image

Аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу мэргэжлийн "Вектор мэп" ХХК 2019-2021 оны хооронд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж 2022 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын IX хуралдаанд хэлэлцүүлэн IX/18 тогтоолоор баталгаажууллаа.

Аймгийн ИТХ-ын тогтоолоор  батлагдсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолоор баталсан “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем”-д оруулан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах замаар хэрэгжилтийг  нь ханган ажиллаж байна.

Булган аймгийн хэмжээнд нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө хийгдээгүй 7 сумын /Баян-Агт, Баяннуур, Бүрэгхангай, Гурванбулаг, Могод, Рашаант, Сайхан, / нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг 2020-2021 оны хооронд мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэн тухайн сумын ИТХ-ын тогтоолоор баталгаажуулан сумдад актаар нь хүлээлгэн өглөө. Ингэснээр аймгийн хэмжээнд бүх сумд нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөтэй болж газрын харилцааны чиглэлээр баримтлан ажиллах дунд хугацааны баримт бичигтэй боллоо.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх