Хэм хэмжээ тогтоосон захиргааны акт


БУЛГАН АЙМГИЙН САЙХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр                       Дугаар 05/04                                              Их хүрэмт

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ, ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2.д, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Энгийн хог хаягдал үүсгэгч иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хог хаягдлын үйлчилгээний хураамжийг 1 дүгээр хавсралтаар, зардлын нэгж тарифыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамж, зардлын нэгж тарифыг иргэд, олон нийтэд сурталчилж хэрэгжилтийг хангаж, биелэлт, үр дүнгийн талаарх мэдээллийг хагас, бүтэн жилээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанаар хэлэлцүүлэхийг Байгаль орчны хамгаалагч /Б.Цэрэнлхам/-д, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Л.Пүрэвсүрэн/ нарт тус тус үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын Тэргүүлэгчид, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Н.Даваа/- нарт даалгасугай.

4.Сумын ИТХ-ын 2019 оны 08/08 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.ДӨЛГӨӨНТАМИР

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх