Сумдын мэдээ


Image

БУЛГАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2021-2024 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ “ИРЭЭДҮЙД ТЭМҮҮЛСЭН ХОТ” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН "ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ХҮҮХЭД" АЯНЫ ХҮРЭЭНД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ХИЙГДЛЭЭ.

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” аяны хүрээнд сургуулийн эмч нар мэргэжлийн шүдний эмч нартай хамтран сургууль, цэцэрлэг дээр нь очиж 2-16 насны нийт 1983 хүүхдэд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийгдлээ. Анхан шатны үзлэгээр шүд цоорлын өвчтэй 1673 хүүхэд , шүд цоорох өвчний тархалт 84,4% байна. Шүд цоорох өвчний эрчим 4,33 нэг хүүхдэд өвчтэй шүдний тоо буюу ДЭМБ-ын эрсдэлийн үнэлгээгээр дунд эрсдэлтэй байна.

Цаашид эмчлүүлэх, сувгийн эмчилгээнд хамрагдах талаар эцэг эхчүүдэд мэдээлэл өгөн эмчилгээ хийлгэж байна. Мөн цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд амны хөндийн эрүүл мэндийн талаар сургалт, зөвлөгөө өглөө.

БУЛГАН СУМЫН ЗДТГ

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх