Булган аймгийн ахмадууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх Ахмадын өргөөтэй боллоо. Булган аймгийн төвд ахмадууд настаны чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цогцолбор төв байгуулагдах боломжийг хангаж , өнөөдөр уг өргөө албан ёсоор нээлтээ хийлээ. Ахмадын өргөөний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж. Бат-эрдэнэ, Булган аймгийн Засаг дарга Б. Ариун-Эрдэнэ нар оролцож нийт ахмадууддаа эрүүл энх байж урт удаан наслахыг хүсэн ерөөлөө. Ахмадын өргөөний барилгын ажлыг 2020 оны 5 сарын 20-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотын “Манхан уст “ компани 1,3 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж ашиглалтанд хугацаандаа ийнхүү хүлээлгэн өглөө.
Сэтгэгдэл үлдээх