Цаг үеийн мэдээ


Image

Булган аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанаар өмнөх долоо хоногийн үүрэг даалгаврын хэрэгжилтийг дүгнэж, ирэх долоо хоногийн ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.

Аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах Азийн хөгжлийн сантай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, “Булганы сэргэлт” хөтөлбөрийн 13 дэд хөтөлбөр болон аймгийн 90 жилийн ойг угтсан “90 жил – 90 бүтээлч ажил”-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх, зэрэг 21 чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

Тамгын газрын дарга Д.Эрдэнэбилэг аймгийн төвийн өвөлжилтийн бэлтгэл, хадлан тэжээлийн нөөц бүрдүүлэлтийн тайлан мэдээг ирүүлэх, цахимаар иргэдээс ирсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг шуурхай шийдвэрлэн, хуульд заасан хугацаанд хариу өгөхийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

Мөн үеэр “Төрийн албан хаагчдын нөлөөллийн аян”-ы хүрээнд байгууллага, албан хаагчдын ажил мэргэжлийн онцлогийг сурталчлах, цахим орчинд эерэг нөлөө түгээх буухиаг үргэлжлүүлж, Онцгой байдлын газар болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас аяны дэвтрийг Цагдаагийн газар, Биеийн тамир, спортын газарт хүлээлгэн өглөө.

Хариуцлага, хамтын ажиллагаа, бодит үр дүнгээр аймгийнхаа хөгжлийг урагшлуулъя.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх