Сумдын мэдээ


Image

Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн малчин Чүлтэм болон Одгэрэл нар нутагтаа эрдэнэ шиш тариалж, малын тэжээлийн хэрэгцээгээ өөрсдийн хөдөлмөрөөр хангах шинэ туршлагыг хэрэгжүүлж байна.

Тэд анх 90 мянган төгрөгөөр эрдэнэ шишийн үр худалдан авч, хамтран бутлагч машин болон зориулалтын уут сав бэлтгэн туршилтын тариалалт хийжээ. Улмаар тариалсан эрдэнэ шиш нь богино хугацаанд сайн ургаж, өнөөдөр малчдын өвөлжөөний ойролцоо арвин ургацтай талбай болон ургасан байна.

Энэ нь малчид өөрсдийн нутаг орны хөрс, цаг уурын онцлогт тохирсон тэжээлийн ургамлыг туршин нутагшуулж, малын тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх, өвөлжилтийн бэлтгэлийг хангах боломжтойг харуулсан сайшаалтай жишиг болж байна.

Эрдэнэ шиш нь малын тэжээлд өндөр ач холбогдолтой. Ялангуяа бүхэл ургамлаар нь дарш, ногоон тэжээл бэлтгэхэд малд шаардлагатай энерги, цардуул болон эслэгийн эх үүсвэр болдог бөгөөд үхэр зэрэг хивэгч малын тэжээлд өргөн ашиглагддаг.

Хөдөлмөрөөрөө бүтээж, туршлагаараа түгээж, нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулж буй Хангал сумын малчдадаа амжилт хүсье

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх