Сумдын мэдээ

Image

Булган аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах, Онцгой байдлын газрын дарга Н.Хишигдорж, ГХБХБГ-ын Барилга, хот байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Цолмон нар Бугат, Хангал сумдад ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж байна.

Ажлын хүрээнд сумдын халаалт, дулаан хангамж, өвс тэжээлийн нөөц, төрийн байгууллагуудын өвөлжилтийн бэлэн байдал, иргэдэд төрийн үйлчилгээг хэвийн, тасралтгүй хүргэх нөхцөл байдлын талаар холбогдох албаныхны мэдээллийг сонсож, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь тодорхойлон, шийдвэрлэх арга замын талаар санал солилцож байна.

Мөн сургууль, цэцэрлэг, Соёлын төв, эрүүл мэндийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, халаалт дулааны хэвийн ажиллагаа, иргэд, хүүхэд багачуудад үзүүлэх үйлчилгээний бэлэн байдалд анхаарч, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх талаар үүрэг чиглэл өгч байна.

Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний аюулгүй байдал, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, чанар, эрүүл ахуйн шаардлага, хүнсний нөөцийн бүрдүүлэлтэд тавих хяналтыг сайжруулж, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд суралцах, хүмүүжих нөхцөлийг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад чиглэл болголоо.

Түүнчлэн мал эмнэлгийн үйл ажиллагаа, малын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ, малын вакцинжуулалт, халдваргүйтгэл, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих шаардлагатайг онцоллоо.

Өвөлжилтийн бэлтгэлийг хугацаанд нь бүрэн хангах хүрээнд сумдын өвс, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх, дулаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах, инженерийн шугам сүлжээ болон төрийн байгууллагуудын бэлэн байдлыг сайжруулах, болзошгүй эрсдэлийн үед шуурхай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх