Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Булган аймаг үүсэн байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадам 07 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Аймгийн баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга, аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах бэлтгэл ажлын явцтай танилцлаа.
Баяр наадмыг иргэд, наадамчдад аюулгүй, ая тухтай орчинд өргөн дэлгэр зохион байгуулах хүрээнд наадмын талбайн тохижилт, хурдан морины барианы зохион байгуулалт, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, бэлтгэл ажлыг товлосон хугацаанд чанартай дуусгахыг холбогдох байгууллага, ажлын хэсгийн гишүүдэд үүрэг болголоо.
Мөн зарим суманд бог малын гоц халдварт О хэвшлийн шүлхий өвчин бүртгэгдсэнтэй холбогдуулан баяр наадмын үеэр халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, халдваргүйтгэл, ариутгалын ажлыг эрчимжүүлэн, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудад анхаарууллаа.
Сэтгэгдэл үлдээх