Цаг үеийн мэдээ


Image

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

1. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад итгэл үзүүлэх эсэх.

2. “Булган Мээж” ОНӨХХК болон “Хөдөө аж ахуй–Хөгжлийн ирээдүй” ОНӨХХК-ийн санхүүгийн тайланд хийсэн шалгалтын дүн, дүгнэлтийг хэлэлцэх тухай.

3. Хуралдааны дэгийг батлах, мөн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн II/08 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.

4. Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлангийн дүнгийн тухай.

5. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Дондогийн булгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай.

6. Булган аймгийн Бугат сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай.

7. Хангал сум, Хялганат тосгоны нөхцөл байдал, үйл ажиллагааны талаарх мэдээлэл.

8. Хөрөнгө актлах тухай

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх