Бүгд Найрамдах Солонгос Улсын КОЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо-той хамтран “Зочлох үйлчилгээний чанар ба аюулгүй байдал” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Сургалтад орон нутгийн зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдийн төлөөлөл хамрагдаж, зочлох үйлчилгээний менежмент, дижитал маркетинг, аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт зэрэг чиглэлээр мэдлэг, туршлага хуримтлууллаа.
Мөн аймгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломж, цаашдын чиг хандлага, салбарын оролцогчдын хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал санаачилгаа солилцлоо.
Энэхүү сургалт нь орон нутгийн аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулах, жуулчдад хүрэх үйлчилгээний хүртээмж, аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл үлдээх