Булган аймгийн Засаг даргын “Булганы сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Англи хэлтэй Булган” дэд хөтөлбөрийн зорилтын хүрээнд Тэшиг сумын ерөнхий боловсролын сургуульд гадаад хэлний цахим танхим байгуулж, өнөөдөр хүлээлгэн өглөө.
Тус танхимыг 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан бөгөөд орчин үеийн сургалтын тоног төхөөрөмж, цахим хэрэглэгдэхүүнээр бүрэн хангаж, сурагчдын англи хэл сурах боломж, гадаад хэлний мэдлэг чадварыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүллээ.
Шинэ цахим танхим ашиглалтад орсноор Тэшиг сумын сурагчид олон улсын түвшний сургалтын орчинд хэлний мэдлэгээ хөгжүүлэх, цахим эх сурвалж ашиглан бие даан суралцах боломж нэмэгдэх юм.
Чанартай боловсролыг орон нутагт ойртуулж, хүүхэд бүрийн хөгжих боломжийг нэмэгдүүлэх нь “Булганы сэргэлт” хөтөлбөрийн нэг зорилт юм.
Сэтгэгдэл үлдээх