Хойд бүсийн зөвлөлийн дарга , Булган аймгийн Засаг дарга, Д.Пүрэв-Очир болон УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар “Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлөх” бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичиг нь 2 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд хэрэгжилтийн явцыг жил бүр дүгнэж, үр дүнг үнэлж ажиллана. Энэ нь боловсролын салбарт хүүхдийн суралцах хоцрогдлыг бууруулах, ур чадварыг сайжруулах зорилготой хамтын ажиллагааны хүрээний баримт бичиг юм.
Сэтгэгдэл үлдээх