Эрүүл мэнд, боловсрол


Image

Боловсролын багц хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, боловсролын салбарт 2026–2028 онд хэрэгжүүлэх бодлого, зорилт, хүрэх үр дүнг танилцуулах хойд бүсийн уулзалт Орхон аймагт болж байна.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Хойд бүсийн зөвлөлийн дарга, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, мөн Орхон, Хөвсгөл аймгийн удирдлагууд болон боловсролын салбарын төлөөлөл оролцож байна.

Уулзалтын үеэр Хойд бүсийн зөвлөлийн дарга, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир 2024-2028 онд хэрэгжүүлэх “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, үр дүнгээ танилцуулж, 2027 онд Булган аймгийн боловсролын салбарт нэн шаардлагатай байгаа сургууль, цэцэрлэгийн шинэ барилгын асуудлыг танилцуулж, тэдгээрийг шийдвэрлэх чиглэлээр салбарын яамтай хамтран ажиллах санал, хүсэлтээ уламжиллаа.

Мөн Булган аймагт “Код бичих”, “Англи хэлтэй Булган”, “Амжилтын гараа” зэрэг хөтөлбөрүүдийг үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд эдгээр нь боловсролын чанар, суралцагчдын хөгжлийг дэмжихэд бодит үр дүнгээ өгч байгааг онцолсон юм.

Уулзалтад Булган аймгийн 16 сум, 1 тосгоны цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд, Боловсролын газрын төлөөлөл зэрэг нийт 50 гаруй төлөөлөгч оролцож байна.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх