Аймгийн Засаг даргын “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрийн “Дэд бүтцийн сэргэлт” дэд хөтөлбөрийн хүрээнд сумдын инженерийн дэд бүтцийг өргөтгөх, шинэчлэх ажлууд үе шаттайгаар хэрэгжиж байна.
Энэ хүрээнд Баян-Агт сумын төвийн Залуус хорооллын гадна дулааны шугамын угсралтын ажил үргэлжилж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Жаргалант дулаан” ХХК, зураг төслийн зохиогчоор “Жоди прожект” ХХК ажиллаж байна.
Одоогоор ДХ-4-өөс ДХ-5 хүртэлх сувгийн ажлыг худаг байгууламжийн хамт гүйцэтгэн дуусгаад байна. Мөн ДХ-3-аас ДХ-4 хүртэлх дулааны шугам хоолойн гагнуурын ажлыг хийж байна.
Тус бүтээн байгуулалт ашиглалтад орсноор Залуус хорооллын дулаан хангамжийн найдвартай ажиллагаа сайжирч, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл бүрдэх юм.


Сэтгэгдэл үлдээх