Сайхан суманд 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Тус барилгын гүйцэтгэгчээр “Туст эр констракшн” ХХК, зураг төслийн гүйцэтгэгчээр “Өрх” ХХК ажиллаж байна.
Одоогийн байдлаар А, Б блокын 2, 3 дугаар давхрын цутгалтын ажил хийгдсэн бөгөөд партадны хэв хашмалын угсралт, шалны дүүргэлт, нягтруулалтын ажлууд үргэлжилж байна. Мөн ханын дүүргэлт, өрлөгийн ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон байна.
Төслийн хэрэгжилт бүрэн дууссанаар Сайхан сумын сурагчдын суралцах орчин сайжирч, боловсролын хүртээмж нэмэгдэх нөхцөл бүрдэх юм.

Сэтгэгдэл үлдээх