Эрүүл мэнд, боловсрол


Image

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөртэй зэрэгцэн Булган аймгийн боловсролын салбарт бахархам сайхан мэдээ ирлээ.

Манай аймагт хэрэгжүүлж буй “Англи хэлтэй Булган” дэд хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр хоёр сурагч маань олон улсын IELTS шалгалтад өндөр амжилт үзүүлээд байна.

Тухайлбал Булган сумын 2 дугаар сургуулийн сурагч С.Эрдэнэ 8.0 оноо, Булган сумын 3-р сургуулийн сурагч М.Бүжинлхам 7.5 оноо авч амжилтын буухиаг үргэлжлүүллээ. Амжилт гаргасан сурагч дүү нартаа халуун баяр хүргэе.

IELTS-ийн 8.0, 7.5 оноо гэдэг бол дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад суралцах үүд хаалгыг нээж өгдөг өндөр үзүүлэлт бөгөөд Булган нутгийн хүүхдүүд өнөөдөр зөвхөн аймаг, улсдаа бус, дэлхийн боловсролын талбарт гарах бодит боломжтой болж байгаа юм.

Та бүхний хичээл зүтгэл нь ирээдүйн том боломжийн эхлэл болж, хүссэн мэргэжлээ эзэмшин, дэлхийн түвшинд мэдлэг, чадвараараа өрсөлдөх замыг нээж дараагийн дүү нарынхаа бахархал, итгэл нь болж байна.

Мөн сурагчдынхаа ард бат зогсож байдаг багш нар, эцэг эхчүүд, сургуулийн хамт олон Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Боловсролд оруулсан хөрөнгө оруулалт бол Булган аймгийн ирээдүйд оруулж буй хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт бөгөөд хүүхэд бүрт чанартай боловсрол, хөгжих орчин, өөрийн ирээдүйг өөрөө бүтээх тэгш боломж олгох тухай асуудал учраас “Англи хэлтэй Булган” хөтөлбөрөө илүү эрчимтэй үргэлжлүүлэх болно.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх