Эрүүл мэнд, боловсрол


Image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд Монголын уламжлалт анагаах ухааныг 2026–2030 онд хөгжүүлэх төлөвлөгөөг Засгийн газраас батлан хэрэгжүүлж байна.

Энэхүү бодлого, чиглэлийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Монголын нэгдмэл анагаах ухааны нийгэмлэг болон Эрүүл мэндийн яамны уламжлалт анагаах ухааны салбар зөвлөлийн төлөөлөл Г.Машбат, Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Эрдэнэбилэг, холбогдох албан тушаалтнууд уулзаж, санал солилцлоо.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 03 дугаар зарлигийг аймагт албан ёсоор гардуулан өгч, арга хэмжээнд Эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтнууд болон аймгийн уламжлалт анагаах ухааны эмч нарын төлөөлөл оролцов.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх