Эрүүл мэнд, боловсрол


Image

“Хүнлэг үйлчилгээ, ёс зүйтэй төрийн албан хаагч, хариуцлагатай салбар” уриан дор Булган аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулагдаж байна.

Тус зөвлөгөөнд Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, 16 сум, 1 тосгоны эрүүл мэндийн төвийн удирдах ажилтнууд оролцож байна.

Аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй томоохон хөрөнгө оруулалт, шинэчлэлтийн талаар танилцуулж, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ. Мөн Булган аймаг 2028 онд 100 ортой нэгдсэн эмнэлэгтэй болохоор төлөвлөж байгааг онцоллоо.

Өнөөдрийн зөвлөгөөнөөр:

• Эрүүл мэндийн салбарын бодлого, шинэчлэлийн асуудлууд

• Тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах арга зам

• Салбарын хүний нөөц, удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлүүдийг хэлэлцэж байна.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх