Аймаг, орон нутгийн эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах зорилготой “Хөрөнгө оруулалтын форум”-ыг зохион байгуулахтай холбогдуулан ажлын хэсгийн хурал боллоо.

Хурлаар форумын зорилго, агуулга, зохион байгуулалтын бүтэц, хөтөлбөрийн ерөнхий төлөвлөлт, оролцогч талууд, хөрөнгө оруулагчдад танилцуулах төслүүдийн жагсаалт, сурталчилгаа, бэлтгэл ажлын явц зэрэг асуудлыг хэлэлцэж, холбогдох чиглэлээр үүрэг даалгавар өглөө.
Форумын хүрээнд аймгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүд болох хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц зэрэг салбарт хэрэгжүүлэх боломжит төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, төр, хувийн хэвшил, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэнэ.
Ажлын хэсгээс форумыг үр дүнтэй, бодит хөрөнгө оруулалт татахуйц хэлбэрээр зохион байгуулах, оролцогч талуудын уялдаа холбоог хангах, төслийн бэлэн байдлыг сайжруулах чиглэлд онцгой анхаарч ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл үлдээх