Эрүүл мэнд, боловсрол


Image

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир III сургуулийн удирдлага, багш ажилчидтай уулзаж, боловсролын салбарт гарч буй ололт амжилт, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, сургуулийн орчин нөхцөл, сургалтын орчинтой танилцлаа.

III сургууль нь 2018 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 54 багш, ажилтан, 465 сурагчтайгаар боловсролын үйл ажиллагаа явуулж байна. Тус сургууль нь Элсэлтийн ерөнхий шалгалтад тогтмол өндөр амжилт үзүүлж, сүүлийн гурван жилийн хугацаанд дотоодын тэтгэлэгт нийт 10 сурагч хамрагджээ.

Уулзалтын үеэр багш ажилчдын зүгээс сургуулийн дотоод халаалтын системийг шинэчлэх, мөн дотуур байртай болох зайлшгүй шаардлагатай байгааг онцлон дурьдлаа.

Аймгийн Засаг дарга эдгээр санал хүсэлтийг сонсож, ялангуяа дотуур байр барих асуудлыг холбогдох салбарын сайдад уламжилж, яаралтай шийдвэрлүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Энэхүү уулзалт нь боловсролын салбарыг дэмжих, багш, сурагчдын сурах, ажиллах орчныг сайжруулахад чиглэсэн бодитой алхмуудын нэг боллоо.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх