Эрүүл мэнд, боловсрол


Image

Аймгийн Засаг даргын 2024–2028 онд хэрэгжүүлэх “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд, Боловсролын салбарын “Код бичих” дэд хөтөлбөрийн дагуу Булган сумын Ерөнхий боловсролын III сургуулийн мэдээллийн технологийн кабинетыг иж бүрэн тохижууллаа.

Тус хөтөлбөрийн хүрээнд 37.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 20 ширээ, сандал, суурин компьютер зэрэг сургалтын шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжийг нийлүүллээ

Мэдээллийн технологийн кабинет иж бүрэн тоноглогдсоноор сурагчдын сурч боловсрох таатай орчин бүрдэж, орчин үеийн техник, технологийн эрин үед зайлшгүй шаардлагатай программчлал, мэдээллийн технологийн мэдлэг, ур чадварыг практикт тулгуурлан эзэмших боломж бүрдэж байна.

Энэхүү ажлын үр дүнд сурагчдын логик сэтгэлгээ, бүтээлч чадвар, дижитал боловсролыг дэмжих бодит алхам болж байна.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх