Бүтээн байгуулалт


Image

Булган аймгийн Рашаант сумын 75 ортой 2 давхар цэцэрлэгийн өргөтгөлийн нээлт боллоо. Тус цэцэрлэгийн барилгын ажлыг “Артус” ХХК Улсын төсвийн 2 тэрбум 433 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Ж.Ганболд, Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, аймгийн Боловсролын газрын дарга Ц.Цолмонбаатар, Үйлчилгээний гавьяат ажилтан Б.Бат-Эрдэнэ, Сумын удирдлагууд, “ Артус” ХХК-ийн төлөөлөл болон Рашаант сумын цэцэрлэгийн үе үеийн багш, ажилчид, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Рашаант сумын Ирээдүй цэцэрлэг нь анх 1983 онд 2 гэр, 5 багш 20 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бол тус барилга ашиглалтад орсоноор 7 бүлэг болж өргөжин 210 хүүхэд, 23 багш, ажилтантайгаар сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүүхэд бүрт чанартай, хүртээмжтэй хүргэхээр ажиллаж байна.

Цэцэрлэгийн өргөтгөлийн нээлтээ хийж байгаа Рашаант сумын Ирээдүй цэцэрлэгийн үе үеийн сурган хүмүүжүүлэгч багш ажилчид, алдрай бяцхан хүүхдүүд та бүхэндээ баяр хүргэж, эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх