Зөвлөгөө, зааварчилгаа


Мэдэгдэл

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8, 56.9 дэх хэсэгт тус тус зааснаар Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаар тушаалын хавсралтаар нэр бүхий 15 оролцогчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад гурван жилийн хугацаагаар бүртгэж, Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д холбогдох мэдээллийг нийтэлсэн болохыг мэдэгдэж байна. Тодруулбал, хяналт шалгалтаар гэрээний үүрэг биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдсан 6, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдсан бөгөөд мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасныг эрх бүхий этгээд тогтоосон 1, ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн 8 үндэслэл тогтоогдсон байна. https://user.tender.gov.mn/mn/bidder/blacklist?supplierName=undefined&page=7 эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалттай танилцана уу.

2024-10-22

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх