Цаг үеийн мэдээ


Image

Булган аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадмын шагайн харваа Биеийн тамир спортын газарт зохион байгуулагдаж байна. Шагайн харвааны нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан нар оролцож баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.

Энэ жилийн баяр наадамд Булган, Архангай, Говь-Алтай, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотын 41 багийн 340 гаруй харваачид цэц мэргэнээ сорьж байна.

ХАРАА ХУРЦ, ОНОО МЭРГЭН САЙХАН НААДААРАЙ.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх