ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 14-нд болж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны үеэр Бүсийн зөвлөлүүдийг байгуулах, ажиллах журам, зохион байгуулалтын асуудлыг танилцуулж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд, бүсийн хөгжлийн чуулганыг энэ оны гуравдугаар сараас өмнө зохион байгуулах, 2040 он хүртэлх бүсийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, хэлэлцэхийг Аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт үүрэг болголоо.
Хойд бүсийг Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс болгохоор Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан. Манай аймгийн хувьд хөдөө аж ахуйд түшиглэсэн үйлдвэрлэл, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлнэ.
Өргөтгөсөн хуралдааны төгсгөлд аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир Засгийн газрын гишүүдтэй 2025 оны хамтран ажиллах гэрээг байгуулсан юм.
Сэтгэгдэл үлдээх