"БАГА ИЛЭНХ-АЙНЕК ГОЛ"-ЫН БООМТЫН ТЭЗҮ, ЗУРАГ ТӨСӨЛ ХИЙХ АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Монгол улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх "Шинэ сэргэлтийн бодлого" үйл ажиллагааны хөтөлбөрийн Хилийн боомт дэд төслийн хүрээнд Бага илэнх боомтын ТЭЗҮ, барилга байгууламжийн зураг төслийг гүйцэтгэхээр "Ди Ди Эй Жи" ХХК шалгарч талуудын санал солилцох хурлыг зохион байгууллаа.. Хуралд аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг, "Ди Ди Эй Жи" ХХК-ийн ерөнхий захирал Д.Ганзаяа болон холбогдох албаны төлөөлөл оролцсон юм.
Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир хурлын үеэр хэлэхдээ, "Энэ боомтыг нээхэд эдийн засгийн үр өгөөж их байх болно. Байнгын ажиллагаатай болсноор хойд болон хангайн бүсийн аймгуудын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Ажлын гүйцэтгэгч "Ди Ди Эй Жи" ХХК ажлаа эхлүүлж буйд талархалтай байгаа бөгөөд төлөвлөсөн ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн 5 дугаар сард багтаан хүлээлгэн өгөхөд бидний үйл ажиллагаанд их дэмжлэг болох юм. Аймгийн зүгээс Бага илэнх-Айнек голын боомтын үйл ажиллагаатай холбоотой бүхий л асуудалд дэмжиж хамтран ажиллах болно" хэмээн онцоллоо.
Сэтгэгдэл үлдээх