Цаг үеийн мэдээ


Булган аймгийн нийгэм, эдийн засгийн хувьд голлон хөгжүүлэх салбар урт хугацааны хөгжлийн төлөвлөлтөө аж үйлдвэрийн парк ,хөдөө аж ахуйг хөгжүүлэх гэж 2010 онд тусгасаны дагуу өнөөдөр БНСУ-ын “А4 групп”-ын гадаад бизнесийн хэлтсийн дарга И Буг Ёнг манай аймагт ажиллаж байна.

Булган аймгийн ЗДТГ, хөдөө аж ахуйн газар, газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, татварын газар, байгаль орчин аялал жуулчлалын газрын албан хаагчид болон аймгийн удирдлагуудтай мах боловсруулах үйлдвэр байгуулах бодлогын баримт бичигтэй танилцан хамтран ажиллах санал солилцож байна.

Анх 2010 онд аж үйлдвэрийн парк байгуулахаар бодлогын баримт бичгийг гарган нийт 54 га газарт байгуулахаар төлөвлөж байсан бөгөөд мах боловсруулах үйлдвэрийн газрыг 5,2 гад байгуулахаар төлөвлөж байжээ.

Улмаар 2019 онд үйлдвэрлэлийн бүсийн техник хяналтын үндэслэлийг хийж байсан юм.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх