Төрийн албанд шинээр томилогдон ажиллаж буй 22 төрийн албан хаагч төрийн албаны тангараг өргөлөө.
Тангараг өргөх ёслолд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Д.Алтаншагай, төрийн албаны зөвлөлийн гишүүдийн хамт оролцож баяр хүргэж үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ “БУЛГАН АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙГ 2023-2028 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР”-ийг онцолж, төрийн албан хаагчдыг өргөсөн тангарагтаа үнэнчээр төрийн албанд зүтгэхийг хүссэн юм.
Сэтгэгдэл үлдээх