БУЛГАН АЙМАГ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ХАМТЫН ГЭРЭЭНИЙ ҮР ДҮНД ХАНГАЛ СУМАНД 75 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАНД ОРЛОО
Булган аймаг хөрш зэргэлдээ Орхон аймаг болон Эрдэнэт үйлдвэртэй жил бүр хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажилласаар ирсэн.
“Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ Булган аймгийн Хангал сумаас нийт хотын усны хэрэглээгээ бүрэн татаж хангаж ирсэн билээ.
Өнөөдөр тус гэрээний хүрээнд хийгдэх ажлуудын нэг Хангал суманд 75 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дуусч нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа, Нийгмийн харилцаа хамтын ажиллагааны газрын дарга Д.Өнөбат, Хангал сумын Засаг дарга М.Төмөрбат болон сумын иргэд оролцлоо.
Аймгийн Засаг даргын 2020-2024 оны “ Шинэ хөгжлийн зам” мөрийн хөтөлбөрийн боловсролын салбарт аймгийн ИТХ-аас батлан хэрэгжүүлж буй “Шинэ багш”, “Шинэ ирээдүй” хөтөлбөрийн томоохон хэрэгжилтийн нэг энэхүү бүтээн байгуулалт юм.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазраас 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж, тус цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Тэнгэр хишиг” ХХК ажиллажээ.
Хамтын ажиллагааны хүрээнд Хангал суманд ирээдүйн том хөрөнгө оруулалт хийсэн Орхон аймгийн Эрдэнэт үйлдвэрийн удирдлага,нийт уурхайчид болон Хангал сумын иргэдэд талархал илэрхийлье.
Сэтгэгдэл үлдээх