ХОЙД БҮСИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН БУЛГАН АЙМАГТ ДАХЬ САЛБАРЫН НЭЭЛТ БОЛЛОО
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх, "ХОЙД БҮС"-ийн тэргүүлэх чиглэлүүдийн зохистой хослол бүхий хүний хөгжлийн тэгш хүртээмжийг хангасан бүс нутаг болгон хөгжүүлэх, мэдээлэл хуваалцах, хойд бүсийн хөгжилд иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачдыг оролцуулах, тэдний дуу хоолойг хүргэх зорилготой “Хойд бүсийн хөгжлийн төв”-ийн салбар Булган аймагт албан ёсоор байгуулагдлаа.
Салбарын нээлтэнд “Хойд бүсийн хөгжлийн төв”-ийн танилцуулгыг УИХ-ын тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, салбар зөвлөлийн танилцуулгыг Булган аймаг дахь салбарын тэргүүн Н.Мөнх-Эрдэнэ, төслийн мэдээлэл болон, хэрэгжүүлэх арга зам, боломжуудын талаар илтгэлээ.
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир “Хойд бүсийн хөгжлийн төв”-ийн Булган аймаг дахь салбарын нээлтэнд “Бүсийн хөгжил Булганы сэргэлт” сэдвээр илтгэл тавьж, тус илтгэлийн дараа “Хойд бүсийн хөгжлийн төв”-ийн Булган аймаг дахь салбарын нээлтэнд Улаанбаатар хотоос ирсэн 10 гаруй байгууллагын 15 төлөөлөгч, мөн нээлтэнд оролцсон иргэд, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж хөдөлмөр эрхлэгч иргэд, байгууллагын төлөөллүүд бизнес хөгжилд тулгамдаж буй асуудлаа дэвшүүлж, сонирхсон асуултандаа хариулт авлаа.
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир “Хойд бүсийн хөгжлийн төв”-ийн нийт багт болон Булган аймаг дахь салбарын тэргүүн Н.Мөнх-Эрдэнэд ажлын амжилт хүсэж дурсгалын зүйл гардуулж, оролцогчид зураг татуулснаар өнөөдрийн үйл ажиллагаа амжилттай өндөрлөлөө.
Сэтгэгдэл үлдээх