Үйл ажиллагааны ил тод байдал


Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хүсэлтийг Төрийн үйлчилгээний хүсэлтийн бүртгэл мэдээллийн систем  https://les.e-business.mn/ цахим хаягаар  хүлээн авч байна. Дараах материалыг бүрдүүлнэ. 

  1. Албан хүсэлт (эрхлэх үйлчилгээний төрөл, оноосон нэр, байрлах хаяг, харилцах утас, зөвшөөрлийн ангилал зэргийг тодорхой тусгаж, дараах баримт бичгийг хавсаргана.

2.Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас батлагдсан худалдаалах үйл ажиллагаа, хоол үйлдвэрлэлийн газрыг шалгах хяналтын хуудсаар дүгнэхэд бага эрсдэлтэй үнэлэгдэж, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан байх

- Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагчийн дүгнэлт (Хүнс, хөдөө аж ахуйн газар)

- Эрүүл ахуйн халдвар хамгаааллын улсын байцаагчийн дүгнэлт, (Эрүүл мэндийн газар)    

                                                                                                                     

3.Тухайн үйл ажиллагааг эрхлэх байранд хийгдсэн онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын галын дүгнэлт.(Онцгой байдлын газар)

4. Теле, хяналтын системийн техникийн ерөнхий шаардлага MNS 6423 стандартад нийцсэн камерын системээр тоноглогдсон камер (шөнийн цагаар зураг авдаг бичлэгийг 720 цагаас багагүй буюу 30 хоног хадгалдаг санах ойтой байх)- ын байнгын ажиллагааг хангасан байх; Цагдаагийн байгууллагын тодорхойлолт.

5.Тохирлын гэрчилгээ (Стандарт хэмжилзүйн хэлтэс)

6.Татварын нэгдсэн системд холбогдсон, хугацаа хэтэрсэн тооцоогүй тодорхойлолт  

Булган аймаг, Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамж төвлөрүүлэх данс

  1. 100040200941 Булган аймаг Бугат сум Улсын тэмдэгтийн хураамж
  2. 100040400941 Бу. Гурванбулаг сум Улсын тэмдэгтийн хураамж
  3. 100041100941 Бу. Хангал сум Улсын тэмдэгтийн хураамж
  4. 100040600941 Бу. Могод сум Улсын тэмдэгтийн хураамж
  5. 100041200941 Бу. Хишиг- Өндөр сум Улсын тэмдэгтийн хураамж
  6. 100040300941 Бу. Бүрэгхангай сум Улсын тэмдэгтийн хураамж
  7. 100040900941 Бу. Сэлэнгэ сум Улсын тэмдэгтийн хураамж
  8. 100041000941 Бу. Тэшиг сум Улсын тэмдэгтийн хураамж
  9. 100041500941 Бу. Баяннуур сум Улсын тэмдэгтийн хураамж
  10. 100041300941 Бу. Хутаг- Өндөр сум Улсын тэмдэгтийн хураамж
  11. 100040800941 Бу. Сайхан сум Улсын тэмдэгтийн хураамж
  12. 100040100941 Бу.Баян- Агт Улсын тэмдэгтийн хураамж
  13. 100040700941 Бу. Орхон. Улсын тэмдэгтийн хураамж
  14. 100041700941 Бу. Хялганат.Улсын тэмдэгтийн хураамж
  15. 100041600941 Бу. Рашаант. Улсын тэмдэгтийн хураамж
  16. 100040500941 Бу. Дашинчилэн. Улсын тэмдэгтийн хураамж
  17. 100041400941 Бу. Булган Улсын тэмдэгтийн хураамж

Тавигдах шаардлага:

-Хүсэлт гаргагч аж ахуйн нэгж нь ажилтнуудтай Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу гэрээ байгуулан, ажиллах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх бөгөөд ажилтныг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлөөр хангах,  

- Засгийн газрын 2014 оны 157 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналт хэрэгжүүлэгч үлгэрчилсэн журам”-ын дагуу өөрийн үйл ажиллагаандаа дотоод хяналтыг хэрэгжүүлдэг байх

- Эзэмшил газрынхаа 30- хувиас доошгүй талбайд ногоон байгууламж, автомашины зогсоол төлөвлөж, бий болгосон байх

- Шөнийн цагаар үйлчилгээ явуулж байгаа барилга байгууламжийн 10 метрээс дээш зайд гадна гэрэлтүүлэг төхөөрөмжийг байршуулах ба гэрэлтүүлэг ойр орчимд байгаа эд зүйл харагдах, камерын бичлэгт орж байхаар гадаад орчны аюулгүй байдлыг хангасан байх.

- СУЭХТАСТТХ-ийн 15.9.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, цахим төлбөрийн баримтын системд холбогдсон, татварын байгууллагад хугацаа хэтэрсэн өргүй этгээдэд олгоно. 

- Согтууруулах ундаа худалдах үйлчлэх сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх зэрэг болно.

ХҮСЭЛТЭД ХАВСАРГАСАН БАРИМТ БИЧГИЙН БҮРДЭЛ

Баримт бичгийн нэр 

1

Албан бичиг 

2

Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

3

Галын аюулгүй байдлын дүгнэлт

4

Цагдаагийн тодорхойлолт 

5

Тохирлын гэрчилгээ

6

Улсын байцаагчийн дүгнэлт

7

Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтад хамрагдсан гэрчилгээ

 

Согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй  холбоотой шинэ болон шинэчлэгдэн батлагдсан холбогдох хууль, журам

 

Холбогдох хууль эрх зүй

Шилжилтийн үеийн зохицуулалтаар 

1

Зөвшөөрлийн тухай хууль  https://legalinfo.mn/mn/detail?lawId=16530780109311,

2023.01.01 хэрэгжиж эхэлсэн

2

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль https://legalinfo.mn/mn/detail?lawId=16530861302491,

2023.01.01 хэрэгжиж эхэлсэн

3

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-35.4 дэх заал

2023.01.01 хэрэгжиж эхэлсэн

4

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 08 сарын 21-ний өдрийн Дугаар А/419 дүгээр тушаал

https://legalinfo.mn/mn/detail?lawId=16760242271811

“Согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөл авах үйлчилгээний ангилал, тавигдах шаардлага”

5

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайдын хамтарсан 2023 оны 09 сарын 06-ны өдрийн Дугаар А/470/А-327/А-306 тушаал https://legalinfo.mn/mn/detail?lawId=16760242271811

“Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн тоог батлах тухай”

6

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/04 дүгээр тушаал https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532401080541

(“Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалт”-ын журам)

“Журам болон жишиг төлбөрийн хэмжээг батлах тухай”

7

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайдын хамтарсан тушаал

2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Дугаар А/280,А/166,А /432

 https://legalinfo.mn/mn/detail?lawId=16760332482401

 

 

журам батлах тухай

"Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэл болон холбогдох бусад мэдээллийг агуулсан мэдээллийн цахим санг бүрдүүлэх, ашиглах, баяжуулах журам

Эх сурвалж: Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Ч.Оюун-Эрдэнэчимэг

Холбогдох утасны дугаар: 70342441

 

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх