Мэдээ

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН АЖЛЫН ХЭСЭГ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Image

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН АЖЛЫН ХЭСЭГ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэбаяраар ахлуулсан ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна. Хойд бүсийн зөвлөгөөн 2025.04.28-ний өдөр манай аймагт зохион байгуулахтай холбогдуулан ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн хурлыг зохион байгууллаа.
Хуралд аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир болон ажлын хэсгийн гишүүд оролцож, БХҮХ-ийн зөвлөгөө, саналыг сонсож, хамтран ажиллах санал хүсэлтээ илэрхийллээ. Мөн Хойд бүсийн зөвлөгөөн зохион байгуулах газартай танилцлаа.

БИДНИЙ ГОЁЛ-2025

Image

БИДНИЙ ГОЁЛ-2025
Бидний гоёл 2025 загвар өмсөгч, загвар зохион бүтээгч сурагч, багш шалгаруулах тэмцээн Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Булган, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Дархан зэрэг 5 аймгийн дунд анх удаа зохион байгуулагдаж байна.
Тус тэмцээнийг Боловсролын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар хамтран 18 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд 5 аймгийн 81 загвар өмсөгч, 89 загвар өрсөлдлөө.

БУЛГАН АЙМАГ БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН "НЭСЭ Э ХӨДӨӨ АЖ АХУЙ" ХХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Image

🇲🇳🇹🇷 БУЛГАН АЙМАГ БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН "НЭСЭ Э ХӨДӨӨ АЖ АХУЙ" ХХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
✅Аймгийн удирдлагууд өнөөдөр БНТУ-ын "НЭСЭ Э ХӨДӨӨ АЖ АХУЙ" ХХК-ийн төлөөлөгчтэй хамтран ажиллах чиглэлээр уулзлаа. Уулзалтад аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Засаг даргын орлогч О.Ундрах, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Э.Мөнх-Очир, Д.Мэндсайхан болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Манай аймаг тус компанитай эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр малын мах, сүү сүүн бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж гадны улс руу экспортлохоор анхны уулзалтаа хийсэн юм.
✅Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир хэлсэн үгэндээ "Энэ хамтын ажиллагаа эхэлснээр хөдөө аж ахуйд тулгуурласан мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн тэр дундаа сүү, цагаан идээ, махны үйлдвэрийг байгуулах, малчин өрхийн хаалгаар бодит орлого орох, аймгийн маань иргэд ажлын байртай болох гээд Булган нутагт маань үр өгөөжөө өгсөн сайхан төсөл болно гэдэгт итгэлтэй байна." хэмээн онцоллоо.

ХОЙД БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Image

ХОЙД БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
Хойд бүсийн зөвлөгөөн зохион байгуулах ажлын хэсгийн анхдугаар хурлыг хийлээ. Ажлын хэсгийн хуралд аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир оролцож ажлын хэсгийн гишүүдийн саналыг сонсож, холбогдох чиглэлийг өглөө.

БУЛГАН АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР ДУУРИАЛГАН ҮЗҮҮЛЭХ ДАДЛАГА СУРГУУЛЬ МАЛ ЭМНЭЛГИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМИЙН ҮЕД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ҮЗҮҮЛЛЭЭ

Image

БУЛГАН АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР
ДУУРИАЛГАН ҮЗҮҮЛЭХ ДАДЛАГА СУРГУУЛЬ
МАЛ ЭМНЭЛГИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМИЙН ҮЕД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ҮЗҮҮЛЛЭЭ

АНГЛИ ХЭЛНИЙ САЙН ДУРЫН БАГШ НАР БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАХААР ИРЛЭЭ

Image

АНГЛИ ХЭЛНИЙ САЙН ДУРЫН БАГШ НАР БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАХААР ИРЛЭЭ
“Булганы сэргэлт” Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Англи хэлтэй Булган” хөтөлбөрийн хүрээнд англи хэлний анхны багш нарыг Засаг дарга Д.Пүрэв-Очир хүлээн авч уулзлаа.
Дэлхийн хэл, англи хэлний мэдлэг, хэрэглээгээр аль ч салбарт өрсөлдөх, чадварлаг иргэдийг бэлтгэх зорилготой тус хөтөлбөрт ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулж, англи хэлний ярих чадварыг идэвхжүүлэн хөгжүүлж, улам бүр сайжруулахаар Булган сумын ерөнхий боловсролын 1, 2 дугаар сургуульд ажиллахаар боллоо.
Багш суралцагч нартаа өндөр амжилт хүсье.

ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛЬ БОЛЛОО

Image

ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛЬ БОЛЛОО
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль өнөөдөр 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгуулагдлаа.
Дуут дохио дуугарах үеэр Булган аймгийн ажилтан албан хаагчид, мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу сургууль дадлагад оролцлоо.
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль нь төрийн болон төрийн бус байгууллагын бэлэн байдлыг хангуулах, суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах мэдлэг эзэмшүүлэх ач холбогдолтой.

"ИРГЭДИЙН ИНДЭР" ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ НЭВТРҮҮЛЭГ

Image

"ИРГЭДИЙН ИНДЭР" ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ НЭВТРҮҮЛЭГ
Аймгийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулагдаж буй "ИРГЭДИЙН ИНДЭР" иргэдтэй хийх уулзалт, нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Булган аймгийн Боловсролын газар, сургууль, цэцэрлэг, ХААИС-ийн харьяа Булган аймаг дахь политехникийн коллежийн үйл ажиллагаа, элсэлтийн шалгалтын бүртгэлийн тухай цахимаар болон заалнаас гарсан иргэдийн асуултад тодорхой хариултыг өглөө.

ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛИЙН ХҮРЭЭНД БУЛГАН АЙМАГТ ТАНХИМЫН ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Image

ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛИЙН ХҮРЭЭНД БУЛГАН АЙМАГТ ТАНХИМЫН ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Онцгой байдлын ерөнхий газрын дэмжлэгтэйгээр Мал эмнэлгийн албаны Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн арга хэмжээ нь улс орон даяар мал эмнэлгийн ерөнхий газар болон харьяа 21 аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газар, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторийн нийт бие бүрэлдэхүүн танхим болон цахимаар шууд холбогдон оролцож байна.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах бүрэлдэхүүн хэсэгт ажил, үүрэгтэй шууд холбоотой асуудлууд цөөнгүй бөгөөд мал эмнэлгийн байгууллагын бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, хариу арга хэмжээг зөв оновчтой төлөвлөх, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах цогц тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай тул энэхүү сургуулийг улсын хэмжээнд зохион байгуулж,
Булган аймгаас нийт 140 орчим ажилтан албан хаагчид оролцож байна.

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ИЙН АЯНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Image

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд энэ оныг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, боломж, оролцоог тэгш хүртээх зорилгоор 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
Уг арга хэмжээний үеэр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2025 онд хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төслийн танилцуулга, нийгмийн халамжийн үйлчилгээний мэдээлэл, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, нээлттэй ажлын байрны зар, зуучлалын үйлчилгээ, хөдөлмөрийн харилцааны сургалт, мэдээллийг хүргэж ажиллалаа.