БУЛГАН АЙМАГ БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН "НЭСЭ Э ХӨДӨӨ АЖ АХУЙ" ХХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Аймгийн удирдлагууд өнөөдөр БНТУ-ын "НЭСЭ Э ХӨДӨӨ АЖ АХУЙ" ХХК-ийн төлөөлөгчтэй хамтран ажиллах чиглэлээр уулзлаа. Уулзалтад аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Засаг даргын орлогч О.Ундрах, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Э.Мөнх-Очир, Д.Мэндсайхан болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Манай аймаг тус компанитай эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр малын мах, сүү сүүн бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж гадны улс руу экспортлохоор анхны уулзалтаа хийсэн юм.
Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир хэлсэн үгэндээ "Энэ хамтын ажиллагаа эхэлснээр хөдөө аж ахуйд тулгуурласан мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн тэр дундаа сүү, цагаан идээ, махны үйлдвэрийг байгуулах, малчин өрхийн хаалгаар бодит орлого орох, аймгийн маань иргэд ажлын байртай болох гээд Булган нутагт маань үр өгөөжөө өгсөн сайхан төсөл болно гэдэгт итгэлтэй байна." хэмээн онцоллоо.
Сэтгэгдэл үлдээх