Image

Монгол Улсад жил бүрийн 5 дугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү өдрүүд нь татвар төлөгчдийн хувь нэмрийг үнэлж, алдаршуулахын зэрэгцээ татвар төлөх үүрэг, хариуцлагыг сурталчлах ач холбогдолтой юм.

Энэ жил “Хэрэгцээнд үндэслэсэн зөвлөн туслагч алба” уриан дор тэмдэглэж, Булган аймгийн Татварын газраас 2025 оны шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулан шагнаж урамшууллаа.

Шагналыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Эрдэнэбилэг, Татварын газрын дарга Д.Лхагвасүрэн, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Ариунболд нар гардуулж, амжилт хүслээ.

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх